“Улаанбаатар хотын иргэдийн ирээдүй ямар байх вэ?”

“Бид тулгамдаж буй асуудлаа шийдэхийн тулд хотын иргэдийг нэгтгэж чадах уу?”

 Сонирхож байна уу ? Тэгвэл манай үзэсгэлэнд заавал ирээрэй.

trio of artists


Энэхүү үзэсгэлэнг Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын Төв санаачилан орон нутгийн болон олон улсын уран бүтээлчидтэй хамтран Улаанбаатар хотын баруун хойд зүгт байрлах Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнд 4 дүгээр сарын эхний хоёр долоо хоногийн турш зохион байгуулна. Үзэсгэлэнд олон төрлийн газрын зураг, гэрэл зургууд, гар зураг мөн эсгий урлалын бүтээлүүд тавигдана.

Бид хотын иргэн бүрийг энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

Цагийн хуваарь:

  • 4 сарын 1: Нээлтийн өдөр 16:00 – 20:00
  • 4 сарын 2-14: өдөр бүр 10:00 – 21:00

Сургалтууд:

  • 4 сарын 2. 13.30: Гар зургийн сургалт,  Марк Парентэау
  • 4 сарын 8. 12.00: Гэрэл зургийн сургалт, Билли Макрае
  • 4 сарын 9. 13.00: Газрын зураг хийх аргачлалын талаархи сургалт
  • 4 сарын 9. 14.30: Эсгий урлалын сургалт, Баасансүрэн Александр

Үзэсгэлэнд оролцогчид:

  • Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын Төв
  • Баасансүрэн Александр
  • Марк Парентэау
  • Билли Макрае
7800593
Газрын зураг хийх аргачлалын талаархи сургалт

Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын Төв

tung_batdorj

Манай байгууллагын зорилго нь иргэдийн оролцоо хамтын ажиллагаан дээр тулгуурлан тогтвортой, тэгш хүртээмжтэй хотыг хөгжүүлэх юм. Бид Улаанбаатар хотод тулгамдаж буй олон төрлийн асуудлууд мөн тэдгээрийг хэрхэн яаж шийдэх санаа боломжуудыг  харуулсан олон талт газрын зургуудыг үзүүлэх болно. Манай байгууллагын талаар эндээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.


Эсгий урлаач Александр Баасансүрэн

BM2017 019_040_sq_bw_blog

Улаанбаатар хотын гэр хороололд олон жил ажиллаж амьдарч буй бөгөөд эсгий урлалын томоохон уран бүтээлчдийн нэг юм. Түүний эсгий наамал, эсгийгээр хийсэн олон төрлийн бүтээлүүд нь энэхүү үзэсгэлэнд тавигдах болно. Түүний уран бүтээлүүдийг сонирхож байвал Facebook хуудсаар нь зочлоорой.


 Марк Парентэау

BM2017 019_077_bw_sq_blog

АНУ-ын Калифорни мужийн зураач, зурган өгүүллэгийн сэтгүүлч бөгөөд түүний бүтээлүүд The Atlantic, Fusion,  Narratively зэрэг томоохон сэтгүүлүүдэд тавигдаж байсан. Тэрээр энэхүү үзэсгэлэнд зориулж Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын Төв-тэй хамтран Өөрчлөлтөд хүрэх зам хэмээх зурган өгүүллэг дээр ажиллаж байна.


Билли Макрае

BM2017 019_111_sq_bw_blog

Их Британи улсын иргэн мэргэжлийн гэрэл зурагчин, сурган хүмүүжүүлэгч бөгөөд тэрээр эх орондоо мөн гадаад орнуудад олон үзэсгэлэн тавьж байсан бөгөөд түүний бүтээлүүд BBC, Time Out зэрэг сэтгүүлүүдэд тавигдаж байсан. Үзэсгэлэнгийн үеэр түүний гэрэл зургийн сургалт явагдах болно. Түүний уран бүтээлүүдийг эндээс үзнэ үү.


Өлзий

BM2017 019_054_bw_sq_blog

Манай үзэсгэлэн тавигдах Ногоон нуур цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшигч, зохион байгуулагч.

Тэрээр 2009  оны үед хуучин чулуун хайрга бэлтгэх цэг байсан хогийн цэгийг олсон бөгөөд гайхалтай ногоон орчин үүсгэх боломжийг харжээ. Тэр гэр хороололд, тэр тусмаа амжиргааны түвшин доогуур гэр бүлүүд, хүүхдүүдэд зориулан тоглох амрах аюулгүй цэвэрхэн орчинг бүтээн байгуулахыг өөрийн зорилгоо болгожээ.


Номин

IMG_9644_bw_sq_blog

Түүний хувьд түүх хүүрнэн өгүүлэх, зохиох гэдэг нь үргэлж далд нууцлаг хирнээ бүтээлч дүрслэл илэрхийллийн хэлбэр юм. Төрөлхийн ажигч гярхай тэрээр соёлын харилцаа болон бүхнийг багтаасан зураг төсөлд сонирхолтой бөгөөд ард түмний уламжлалт бөгөөд орчин үеийн соёлын өв шинж чанарыг хадгалсан орчин үүсгэх мөрөөдөлтэй. Тэрээр Улаанбаатар хотын унаган иргэн бөгөөд жилдээ нэг нүүдэг.


Ивана Саукова

BM2017 019_107_bw_sq_blog

Чех улсаас ирсэн ландшафт архитект мэргэжилтэй тэрээр хотжилтын нарийн төвөгтэй асуудлуудад сонирхолтой бөгөөд хотын төлөвлөлтийг олон талаас нь авч үздэг. НҮБ-ийн Улаанбаатар хотын нийтийн тээвэр болон гэр хорооллын төлөвлөлт зэрэг төслүүд дээр Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын Төв-тэй хамтран ажилладаг.


Төгөлдөр Чулуунбаатар

BM2017 019_065_bw_sq_blog

Герман хэл, орон судлалаар сурдаг төгсөх ангийн оюутан бөгөөд Гэр Иргэдийн Оролцоотой Амьдрах Орчны Зураглалын Төв-д бүхий л төрлийн үйл ажиллагаа судалгаанд сайн дурын гишүүнээр оролцдог. Байгалийн шинжлэх ухаан болон номын хорхойтон тэрээр ирээдүйд байгаль орчны чиглэлээр суралцах сонирхолтой.


1404413
Газрын зураглалын сургалт

Үзэсгэлэнгийн аялал

9935049

Манай үзэсгэлэнг үзэх зуураа гэр хороололтой танилцах аялалд урьж байна.

Энэхүү аяллын эцсийн зогсоол нь манай үзэсгэлэн байх бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй нэмэгдэнэ.

  

 

 

Create a website or blog at WordPress.com

Up ↑